Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2026.01.26 11:37
172
Г.Дамдинням: Бодлогын дөрвөн том хууль, аж үйлдвэрийн гурван том төслийг хэрэгжүүлнэ

“Уул уурхайн салбарын 7 хоног” арга хэмжээ нээлтээ хийлээ. 

АҮЭБ-ын сайд Г.Дамдинням "Манай салбарын долоо хоног эхэлж байна. АҮЭБ-ийн салбар гадаадын хөрөнгө оруулалтын 80 хувийг хариуцдаг. 2026 онд хэд хэдэн хуулийн том өөрчлөлтийг оруулахаар бэлдсэн байна.

Нэгдүгээрт, олон жил хүлээгдсэн ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гуравдугаар сард хаврын чуулган эхлэхээр өргөн барина. Татвар болон хураамжийн бодлогоор боловсруулах үйлдвэрт илүү боломж олгоно. Ачаад гаргахаас илүү боловсруулах нь илүү үр өгөөжтэй гэсэн бодлогыг баримтална. 

Хоёрдугаарт, Хөрөнгө оруулагчдын тухай хуульд өөрчлөлт оруулна. Хүн бүрд өгөх биш хариуцлагатай хөрөнгө оруулагчдыг татах зорилготой. Уул уурхайн чөлөөлөх зөвшөөрлийг богино хугацаанд амархан олгодог, хадгалахад үнэтэй байх бодлогыг хэрэгжүүлнэ. 

Гуравдугаарт, Ашигт малтмалын нөөц ашигласны татварт нэмэлт өөрчлөлт оруулна. Тухайн төсөл хөтөлбөр хэрэгжиж байгаа орон нутагт илүү боломж олгодог байдлыг бий болгоно. 

Дөрөвдүгээрт, Газрын ховор элементийн тухай тодорхой, ойлгомжтой бодлогыг хэрэгжүүлнэ.

Уул уурхайн салбарт бодлогын дөрвөн том хуулийг өргөн барьж, аж үйлдвэрийн гурван том төслийг хэрэгжүүлнэ.

Шууд дамжуулалтыг үзэх: