

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг болж байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг, дунд үйлдвэрийн газар хамтран Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулж байна.

Хэлэлцүүлэгт ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, ЖДҮГ-ын дарга Я.Эрдэнэсайхан болон жижиг, дунд үйлдвэр эрхлэгч, хоршоод, салбарын холбоод, төрийн болон төрийн бус байгууллагуудын 100 гаруй төлөөлөл оролцож байгаа юм.

Мөн олон улсын туршлагаас үзэн бизнес эрхлэгчдэд зээл, хөрөнгө оруулалт, татварын таатай орчинг бүрдүүлж, бодлогоор дэмжих хэрэгтэй хуралд оролцогчид онцолж байв.
Аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд татварын таатай орчинг бий болгосноор иргэдэд ажлын байрыг бий болгох, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх юм.

