m.mn
түрүүлж мэдээлнэ
Эдийн засаг
2026.01.27 09:44
420
ЭХЯ: Эрчим хүчний нэгдсэн сүлжээний горим ажиллагаа, хязгаарлалтай холбоотой мэдээллийг 10, 17 цагт шууд дамжуулна

Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцын долдугаар зуух халах гадаргуунд гарсан үлээлтийг засварлах мөн Бөөрөлжүүтийн цахилгаан станцын түлш дамжуулах системийн доголдолтой холбоотой өнөөдөр өдрийн 10:00 цаг, 17:00 цагт эрчим хүчний нэгдсэн сүлжээний горим ажиллагаа болон хязгаарлалтай холбоотой мэдээллийг Эрчим хүчний яамны албан ёсны фэйсбүүк хуудсаар дамжуулахаар болжээ. Мөн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд аваарын горим үүсэхээс сэргийлэн тодорхой байршлуудад цахилгаан эрчим хүчний төлөвлөсөн хэрэглээг “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-ийн шийдвэрээр хуваарийн дагуу 2 цагийн хугацаатайгаар хязгаарлах арга хэмжээ авч байна.

Цахилгаан эрчим хүчээр хязгаарлах цагийн хуваарьт хэрэглээний ачааллын өсөлтөөс шалтгаалан өөрчлөлт орох магадлалтай тул хэрэглэгчид та бүхнийг зайлшгүй шаардлагатай бус хэрэглээгээ хэмнэж, ТОГ-оо тохируулахыг уриалж байна.