

Иргэн Ц.Оюунтөгсөөс газар чөлөөлөлтийн асуудлаар тодрууллаа.
Тэрээр "Би 2018 онд дахин төлөвлөлтөд орж, газраа чөлөөлсөн. Манай хоёр давхар байшинг нэг давхраар үнэлсэн. Газрын үнэлгээ бага байсан учраас Азийн хөгжлийн банканд гомдол гаргасан. Тухайн үед 1мкв-ийг 80 мянгаар авна гэж үнэлсэн байсан хэр нь иргэдээс 60 мянгаар авсан. Гомдол гаргасны үр дүнд үнийг 80 мянга болгон нэмэгдүүлж, нүүлгэлтийн мөнгө болон амьжиргаа дэмжих мөнгийг 6 сараар гаргуулж өгсөн.
Дахин төлөвлөлтөөс болж хүмүүс их өрөнд орж байгаа. Хашаандаа амьжиргаагаа хангаад явж байсан хүмүүс байрны өрөнд орж байна. Тиймээс газраа чөлөөлөхдөө гэрээгээ маш сайн уншаарай. Хуулийг нь судлаарай. Гэрээгээ уншаагүйгээс болж иргэд хохирох тохиолдол их байна" гэв.
Шууд дамжуулалтыг үзэх:
