Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2026.01.27 17:39
272
О.Наранбаатар: IV-р цахилгаан станцын 7-р зууханд гарсан гэмтлийг засахаар ажиллаж байна

Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцын долдугаар зуух халах гадаргуунд гарсан үлээлтийг засварлах мөн Бөөрөлжүүтийн цахилгаан станцын түлш дамжуулах системийн доголдолтой холбоотой өнөөдөр өдрийн 10:00 цаг, 17:00 цагт эрчим хүчний нэгдсэн сүлжээний горим ажиллагаа болон хязгаарлалтай холбоотой мэдээллийг Эрчим хүчний яамны албан ёсны фэйсбүүк хуудсаар дамжуулан явуулж байна. 

О.Наранбаатар ахлах инженер: 4-р цахилгаан станцын 7-р зууханд гэмтэл гарсан. Гэмтлийн шалтгааныг тодруулж үзлэг хийсэн. Халах гадаргуу дээр гурван гэмтэл илэрсэн. Мөн агаар халаагчид цэвэрлэгээ үйлчилгээ хийх шаардлагатай байсан. Яг одоогийн байдлаар засварын 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажилчид засвар үйлчилгээ хийж байна. 

Харин Бөөрөлжүүтийн цахилгаан станцын хувьд нүүрсний чанартай холбоотой асуудал гарсан. Тодруулбал, нүүрс чийгтэй, хөлдүү, бункер нь бөглөрсөн нөхцөл байдалтай байгаа.

Тус бөглөөг гаргахаар станцын ажилчид тасралтгүй ажиллаж байна. Мөн салбарын бусад байгууллагуудаас нэмэлт хүч ирж ажиллаж байна.