m.mn
түрүүлж мэдээлнэ
Нийгэм
2026.01.28 09:02
140
Нөөцийн махыг есөн дүүргийн 410 цэгээр худалдаж байна

08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан болно.

11:00 цагт: “Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль”-ийн хэрэгжилтэд санал дүгнэлт боловсруулах ажлын хүрээнд салбарын хэмжээнд тулгамдаж буй асуудал, хууль эрх зүйн орчныг сайжруулах талаар хэлэлцүүлэг Төрийн ордны “Их засаг” танхимд болно.

14:00 цагт: Уран бүтээлч С.Дашдэмэдийн “Миний зургууд” үзэсгэлэнгийн нээлт Монголын Уран зургийн галерейд болно.

15:40 цагт: Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн тоглолт “M Bank Arena” ордонд эхэлнэ. 

-Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан нөөцийн махыг есөн дүүргийн 410 цэгээр худалдаж байна.

-"Хүнсний зориулалттай дахин боловсруулсан PET хуванцар савлагааг хэрэглээнд нэвтрүүлэх тухай" сэдэвт уралдааны бүтээлийг 2026 оны хоёрдугаар сарын 2-ныг хүртэл хүлээн авна.

-Цагаан сарын үзэсгэлэн худалдаа 10 дахь жилдээ "Хүннү шоппинг молл"-ын экспо танхимд хоёрдугаар сарын 16-ныг хүртэл гарна.

“Амар байна уу-2026” үзэсгэлэн худалдаа хоёрдугаар сарын 17-ныг хүртэл “Их наяд” худалдааны төвд гарна.

Эх сурвалж: Монцамэ