m.mn
түрүүлж мэдээлнэ
Улс төр
23 мин өмнө
413
П.Наранбаяр: Багш нарын цалин ойролцоогоор 742 мянган төгрөгөөр өссөн

Өнөөдөр засгийн газрын ээлжит хуралдаан болж өндөрлөлөө. Хуралдааны дараа боловсролын сайд П.Наранбаяр багш нарын цалин хөлстэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. 

Боловсролын сайд П.Наранбаяр: Сургуульд ажиллаж байгаа зөвхөн багш биш үйлчилгээний ажилтнуудын цалин хөлсийг нэмж байгаа. Хоёр цалингийн нэмэгдэл МҮЭХ-той байгуулсан гэрээний хүрээнд хийгдэж байгаа. Нэгдүгээр сар бол их онцлогтой сар байдаг. Төрийн сан нэг сарын дундаас нээгддэг. Энэ хүрээнд цалин нэмэгдэх, цалин буух процесс явагдаж байна.

2025 оны 1-р сард үндсэн цалин (нэмэгдэл нь ороогүй) 1.480.000 төгрөг байсан. Харин 2026 оны 1-р сард 2.226.000 төгрөг болж өссөн. Ойролцоогоор 742 мянган төгрөгөөр өсөж байгаа. СӨБ-ийн багш нарын цалин 1.559.000 мянгаас 2.338.5 мянган төгрөг болж өсөж байна. 

Үндсэн цалингийн өсөлт бол бодитой. Шууд орж ирж байгаа. Тийм учраас цалин өсөөгүй гэдэг нь бодитой бус мэдээлэл гэдгийг хэлмээр байна. Мөн нэмэгдэл хөлсний асуудал гарч ирж байгаа. Бид хөдөлмөрийн яам, сангийн яам болон МҮЭХ-той ярилцсан. Цаашдаа олон төрлийн нэмэгдэл гэхээсээ илүү шууд үндсэн цалин нь амьдралын баталгаа болж байдаг, гол орлогын нэг болж байдаг өөрчлөлт руу орох ёстой гэж үзэж байгаа. Өнөөдрийн байдлаар үндсэн цалинг нь бага байлгаад элдэв нэмэгдлүүдийг нэмээд цалинг нь өсгөж ирсэн. Үндсэн цалин нэмэгдлийн харьцаа нь 50 50 хувь руу орчихсон. 

Шууд дамжуулалт: