m.mn
түрүүлж мэдээлнэ
Гадаад мэдээ
39 мин дараа
105
Францид 15 наснаас доош насныхан нийгмийн сүлжээ ашиглахыг хориглов

Францын Үндэсний Ассамблейн гишүүн Лор Миллэрийн санаачилсан “15-аас доош насныханд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох” хуулийн төслийг 2026 оны 1 дүгээр сарын 26-ны орой дэмжин батлав. Энэ хуулинд ахлах сургуулийн сурагчдыг сургуульдаа гар утас хэрэглэхийг хориглосон заалт оржээ.  Энэхүү хуулийг Францын Засгийн газар бүрэн дэмжсэн бөгөөд хуулийн төслийг Ерөнхийлөгч Эммануэл Макроны саначлагаар түргэвчилсэн горимоор хэлэлцэн баталсан байна.  Тэрбээр Үндэсний Ассамблейн санал хураалтыг томоохон алхам гэж онцолжээ.

Сенатын танхим энэ хуулийг 2 дугаар сард хэлэлцэх бөгөөд дэмжин баталбал 2026 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжих юм. Үүнээс өмнө Францад дунд ангийнхан (collège) сургууль дээрээ гар утас хэрэглэхийг хориглосон хууль батлагдаж байсан.

Хууль батлагдсанаар Франц Улс Австралийн дараа 16-аас доош насныханд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого хэрэгжүүлсэн хоёр дахь улс болно. Хуулийн гол зорилго нь өсвөр насныхны сэтгэцийн эрүүл мэнд, цахим гадуурхалт, дарамт, сөрөг хортой контентээс хамгаалахад чиглэж байна. Нийгмийн сүлжээний компаниуд насны баталгаажуулалт (age verification) хийх ёстой бөгөөд 2026 оны намраас эхэлж, бүрэн хэрэгжилт 2027 оны 1 дүгээр сарын 1 гэхэд бүрэн хэрэгжинэ гэж төлөвлөжээ.