

Боловсролын дэд сайд Д.Гантулгаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрээр, Багш нар арав гаруй төрийн нэмэгдэл авч байгаа. Энэ нэмэгдлүүдийг үргэлжлүүлж өгөх төсвийн боломж байхгүй. Хоёрдугаарт энэ нэмэгдлүүд цалингийн бүтцийн хувьд буруу болсон. Яагаад гэхээр цалин 50 хувь, нэмэгдэл 50 хувь байгаа. Цаашид 70/30 болж байж зөв бүтэц руу орно. Үндсэн цалингаа 70 хувиар авдаг. Нэмэгдлээ 30 хувиар авдаг байх ёстой. Ингэвэл дараа нь багш нарын цалинг бодитойгоор нэмэгдэх боломж үүснэ. Тиймээс цалингийн бүтцийг зөв болгох ажлыг давхар хийх шаардлагатай.
Унаа хоолны нэмэгдэл гэж байгаа. Унаа хоолны нэмэгдэл олгох хуулийн заалт байхгүй. Тиймээс ур чадвар, унаа хоолны нэмэгдлийг үндсэн цалинд шингээж байгаа.
Залуу багш нар 1.484.000 мянган төгрөгийн цалин авч байсан. Нийслэлд байгаа залуу багш нарын цалин шууд 2.226.000 мянган төгрөг болж 50 хувиар нэмэгдсэн. Гэтэл ур чадварын нэмэгдэл цалинд шингэхээр багаар нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл, бага цалинтай байсан багш нарын цалин өндрөөр нэмэгдээд, өндөр цалинтай байсан багш нарын цалин багаар нэмэгдэж байгаа.
Багш нарын цалингийн бүтцийн шинэчлэлийн талаар МҮЭХ-той ярилцаад хангалттай ойлголцож байгаа. Нэг жишээ дурдахад, Багш бус мэргэжилтэй 1.2 сая төгрөгийн цалинтай байсан хүний цалин 50 хувь нэмэгдэж байгаа. Гэтэл энэ хүний ур чадварын 25 хувь байхгүй болно. Үндсэн цалин руу нь шингээд. Хоол унааны нэмэгдэл нь 190 орчим мянган төгрөг авдаг байсан. Тэгэхээр энэ хүн 7, 8 хувиар цалин нэмэгдээд байна. Та нар худлаа яриад байна гээд байгаа. Үндсэн цалин 50 хувиар нэмэгдэж байгаа. Энэ дээр хэн ч худлаа яриагүй.
Шууд дамжуулалт:
