Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
1 цагийн дараа
177
Т.Аубакир: Манай яам хэлэлцээрийг бүртгэж, хүчин төгөлдөр болгох л үүрэгтэй

Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аубакираас цаг үеийн асуудлаар тодрууллаа. 

Тэрээр, Бид 2026 оны улсын төсвийг батлахдаа 2025 оны 11-р сард боловсролын салбарын нэмэгдлийг боловсролын яамны гаргаж ирсэн тооцооллоор улсын төсөвт оруулж, батлуулсан. Боловсролын салбарын үйлдвэрчний эвлэл болон боловсролын яамны удирдлагуудтай сууж байгаад тохиролцсон тохиролцоог гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам зөвхөн бүртгэж хүчин төгөлдөр болгох үүрэгтэй. Тооцооллоо салбар яам нь гаргаж ирэх хэрэгтэй. Нэгэнт батлагдсан төсвийг төсвийн ерөнхийлөн захирагч зохион байгуулалтаа хийдэг. 

Ерөнхий сайд батлагдсан төсвийнхөө хүрээнд ажлаа зохион байгуул гэж үүрэг даалгавар өгсөн. Энэ дээр цомхотголын асуудал яригдана. Зарим чиг үүргийн давхцал яригдана. Нэг хүн хийж болох ажлыг гурван хүн хийгээд суугаад байж болохгүй гэх асуудлыг засгийн газар ярьж байгаа.

Тиймээс энэ хүрээнд төсвийн ерөнхийлөн захирагч нь төсвийн зохицуулалтаа хийх хэрэгтэй.

Тийм учраас багш нарын цалин хөлстэй холбоотой асуудлыг салбарынх нь сайдаас тодруулах хэрэгтэй. Манай яам хэлэлцээрийг бүртгэж, хүчин төгөлдөр болгох л үүрэгтэй.

Манай яамны хувьд тэтгэврийн нэмэгдлээ асуудалгүй хийгээд гаргасан. Энэ оны 1 сарын 1-ээс ахмадуудын тэтгэвэр 80 мянган төгрөгөөр нэмэгдээд олгогдож байгаа. Хүүхдийн мөнгө ямар ч асуудалгүй олгогдож байна. Бусад халамжууд хуулийн дагуу олгогдоод явж байгаа. Үүнтэй адил салбар салбар нь өөрсдөө зохицуулалтаа хийгээд явах ёстой. 

Шууд дамжуулалт: