

Монголын бизнесийн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих зорилгоор Business Market “Digital Expo 2026”-г Цагаан сарын баярын хүрээнд зохион байгуулж эхэллээ. Энэхүү дижитал экспо нь бизнесүүдэд бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ мэдээллийг олон нийтэд өргөн хүрээнд хүргэх онцгой боломжийг олгож байна.
“Digital Expo 2026”-ийн хүрээнд бизнес, байгууллагууд өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээний зар мэдээллийг Business Market платформд байршуулснаар бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээллээ 10,000 байгууллага болон 1,200,000 гаруй хэрэглэгчдэд үнэ төлбөргүй хүргэх боломж бүрдэж байгаа юм.
Уламжлалт баярын үеэр хэрэглэгчдийн худалдан авалтын идэвх эрс нэмэгддэг тул энэхүү санаачилга нь бизнесүүдэд брэндээ таниулах, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ олон нийтэд хүргэх бодит боломж болж байна. Оролцогч байгууллагууд өөрийн Цагаан сарын баяртай холбоотой урамшуулал, санал, үйлчилгээний мэдээллийг Business Market-д байршуулснаар зорилтот хэрэглэгчдэдээ шууд хүрэх боломжтой.
“Digital Expo 2026” нь цахим хэлбэрээр зохион байгуулагдаж буйгаараа онцлог бөгөөд ялангуяа жижиг, дунд бизнесүүдэд их хэмжээний зардал гаргалгүйгээр зах зээлд өөрийгөө таниулах, шинэ хэрэглэгчидтэй холбогдох боломжийг олгож байна.
Сонирхсон байгууллагууд доорх холбоосоор нэвтэрч мэдээллээ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ байршуулах боломжтой.
Мэдээллээ байршуулах: https://www.zangia.mn/hr-market
Мэдээлэл авах: 7010-1132, 8607-2200
