

Санхүүгийн зохицуулах хорооноос хэрэглээний болон цахим зээлийн давхардлыг бууруулах шийдвэрийг хэлэлцэн баталлаа. Энэ талаар тодрууллаа. ББСБ-ын салбарт журмын нэмэлт өөрчлөлт орууллаа. Иргэдийн хэрэглээний зээлийн хэт өсөлтийг хязгаарлах зорилгоор өр орлогын харьцааг 60 хувиар тооцдог байсан бол 55 болгож чангатгалаа. Ингэснээр иргэдийг өрийн дарамтаас сэргийлнэ гэж тооцож байна. Орлогын тодорхой хэсгийг үлдээнэ гэж үзэж байна. Монголбанкнаас өр, орлогын харьцааг 45 хувиар тогтоосон байдаг. Мөн ББСБ-аас олгож буй АПП зээлийн давхардал их байдаг. Иймээс зээлийн мэдээллийг бодитоор өгөх зохицуулалтыг журмандаа тусгасан. Цахим зээлийн давхардал буурна гэж үзэж байна.
СЗХ-оос өнгөрсөн онд суудлын автомашин барьцаалсан зээлийн үнэлгээний харьцааг 60:40 хувиар тогтоосон. Өөрөөр хэлбэл 40 хувийн урьдчилгаагаа төлснөөр ББСБ-аас 60 хувийн зээл олгох болсон. Ингэснээр 2024 онд 124 мянган суудлын автомашин импортоор орж ирсэн бол өнгөрсөн онд 90 мянга болж буурсан.
ББСБ-ын салбарт 7.2 их наяд төгрөгийн зээл байна. Чанаргүй зээл 8.4 хувь болж, өсөх хандлагатай байна. Зээлдэгчдийн тоо жилийн эцсээр давхардаагүй тоогоор 752 мянга байгаагаас 1500 нь хуулийн этгээд байна. " гэлээ.
