Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
4 цагийн дараа
107
Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг болно

Өнөөдөр болох үйл явдал:

09:00 цагт: "Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, эх оронч, нэрт тагнуулч Навааны Кампаан-105 жил" сэдэвт эрдэм шинжилгээний хурал ҮБХИС-ийн “Сүбээдэй” танхимд болно.

09:30 цагт: “Open procurement” сургалт, өдөрлөг Нийслэлийн онцгой байдлын газарт болно.

09:30 цагт: Хятадын коммунист намын сайд ХКН-ын 20-р төв хорооны дөрөвдүгээр бүгд хурлын талаарх семинар “Туушин” зочид буудлын “Сүлд” танхимд болно.

10:00 цагт: “Асрах үйлчилгээний тухай хууль”-ийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг Төрийн ордны “Чингис хаан” танхимд болно.

14:00 цагт: “Монгол улсын хилийн боомтын өнөөгийн нөхцөл байдлын үнэлгээ ба эдийн засгийн төрөлжилт, чиг үүргийг тодорхойлох асуудал” сэдэвт бодлогын хэлэлцүүлэг ШУА-ийн төв байранд болно. 

10:00 цагт: Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг ХЗДХЯ-ны хурлын танхимд болно. 

19:00 цагт: Төрийн тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт Морин хуур найрал хөгжмийн “Хурмаст тэнгэр” Монгол хөгжим цуврал тоглолт Улсын Филармонийн концертын танхимд болно.

Эх сурвалж: Монцамэ агентлаг