Далайн ургамлууд/байцаанууд. Далайн байцаанууд болох Комбу, бидний нэрлэдгээр шөлний далайн байцаа /kelp/, мөн будаа ороож иддэг хатаасан далайн байцаа зэрэг нь хавдрын эсрэг үйлчилгээтэй. Мөн йодын биед хамгийн сайн шимэгддэг эх үүсвэр. Хөх, өндгөвчний хавдартай өвчнүүдийн биеийн йодын түвшин маш бага байдаг байна. Мөн кальци, калийн агууламж өндөр бөгөөд биеийн хүчиллэг орчинг саармагжуулж, байх ёстой орчинд нь оруулахад тусалдаг. Хавдар нь мөн хүчиллэг орчинд ихээр үүсдэг тул шүлтлэг орчин үүсгэх хүнсний бүтээгдэхүүнүүдийг хэрэглэх хэрэгтэй.
Далайн замагнууд: Спирулина ба Хлорелла. Хавдрын эсрэг үйлчилгээтэй, хавдраас урьдчилан сэргийлдэг нь батлагдсан далайн замагнууд. Мөн хорт бодисуудыг биеэс зайлуулж, биеийг цэвэрлэх, дархлаа дэмжих найрлага өндөртэй, гэдэсний ашигтай нянг сэргээж, биеийн хэвийн үйл ажиллагаа явагдахад шаардагдах олон төрлийн тэжээлийн бодисуудтай.
Эмчилгээний үйлчилгээтэй мөөгнүүд. Рейши, чага зэрэг мөөгнүүд нь хавдрын эсрэг үйлчилгээтэй найрлагыг агуулдаг. Гол идэвхит нэгдлүүд нь полисахаридууд, алкалоидууд, токоферолууд, фенолууд, флавоноидууд, каротиноидууд, фолатууд, аскорбиний хүчил, энзимүүд, органик хүчлүүд юм. Судалгаагаар рейши мөөгийг удаан хугацаагаар хэрэглэхэд хавдрын ургалтыг зогсоож, өсөлтийг саарууулж, дархлааны үйл ажиллагааг сэргээж дэмжиж өгдгийг тогтоожээ.
Алое вера. Дархлаа дэмжих, хавдрын эсрэг хүчтэй үйлчилгээтэй полисахаридуудыг агуулдаг. Иммунфармакологийн олон улсын судалгаагаар зуун наст ургамлын полисахаридууд нь макрофаг хэмээх дархлааны эсийн идэвхийг ихээр нэмэгдүүлснээр хавдрын эсрэг үйлчилгээ үзүүлдэг.
Hemp/Олсны ургамал. Олсны ургамал нь хамгийн тэнцвэртэй, баялаг өөх-тосны эх үүсвэр бөгөөд омега 6, омега 3-ийг 3:1 гэсэн харьцаагаар агуулдаг. Олсны ургамлын тосны 80% нь эссенциал тосны хүчил бөгөөд дэлхий дээрх бусад ургамлуудаас тосны агууламж хамгийн өндөр ургамал юм. Эссенциал тосны хүчлүүд нь дархлааны хэвийн үйл ажиллагаанд маш чухал бөгөөд антиоксидант, үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлж, эсүүдийг исэлдэж, гэмтэхээс сэргийлдэг.
Сармис. Давхар нууцлалтай, 3000 хүнийг хамарсан 7 жилийн эмнэлзүйн судалгаагаар сармис болон энэ бүлгийн бусад ургамал хэрэглэдэг хүмүүсийн хавдар тусах эрсдэл 60% буурдгийг тогтоожээ. Найрлагандаа аллиназа энзим агуулах бөгөөд энэ нь хавдрын эсрэг үйлчилгээ үзүүлдэг. Гэхдээ сармисыг бяцлаад 15 минут байлгасны дараа энэ найрлага нь идэвхиждэг байна.
Турмерик. Турмерик нь хавдар үүсгэдэг хүчин зүйлсийн 10 нь болох ДНХ гэмтэл, архаг үрэвсэл, эсийн дохио дамжуулалтын алдагдал зэрэг хүчин зүйлсээс хамгаалдгийг тогтоожээ.
Ногоон ургамлууд (Cruciferous). Брокколи, цэцэгт байцаа, байцаа зэрэг ногоон ургамлууд нь хавдар тусах эрсдлийг бууруулж, хөх, умай, уушиг, элэг, умайн хүзүү зэрэг эрхтнүүдийн хавдрын ургалтыг зогсоодгийг тогтоосон байдаг. Найрлага дах сулфорафан нь хавдар үүсгэгчдийг эсийг гэмтээхээс өмнө устгадаг бөгөөд мөн найрлага дах нь индол-3-карбинол болон крамбин нь хоргүйжүүлж, цэвэрлэх үйл явцыг идэвхижүүлдэг.