m.mn
түрүүлж мэдээлнэ
Эрэн сурвалжлах
4 цагийн дараа
212
Д.Саяннямбууд торгох ял ногдуулж, Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Б.Алтан-Очир, Б.Амарсайхан нарын зорчих эрхийг хязгаарлав

Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Б.Алтан-Очир, Б.Амарсайхан, Д.Саяннямбуу нарт холбогдох эрүүгийн хэргийг өчигдөр шүүхээр шийдвэрлэлээ. Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч:

- Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Б.Алтан-Очир, Б.Амарсайхан нарт холбогдуулан Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах болон хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж,
-Шүүгдэгч Д.Саяннямбууд холбогдуулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт үйлдсэн гэж тус тус яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
 
Шүүхээс шүүгдэгч Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Б.Алтан-Очир, Б.Амарсайхан нарт холбогдуулан Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож, харин дээрх шүүгдэгч нарыг Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүхээс шүүгдэгч нарт зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Д.Саяннямбууг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, торгох ял оногдуулж шийдвэрлэв.