Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
1 цагийн дараа
209
Д.Түвшинбаяр: Өнгөрсөн онтой харьцуулахад миний цалин 31 хувиар л өссөн

Багш нарын цалингийн нэмэгдлийн талаар Нийслэлийн Ерөнхий боловсролын 14-р сургуулийн багш нараас тодрууллаа. 

Залуу багш Д.Оюун-Эрдэнэ "Би багш мэргэжлээр ажиллаад нэг жил болж байна. Анх ажилдаа орохдоо 1.484.000 төгрөгийн цалин авдаг байсан. Үүн дээр хоол, унаа, илүү цагийн нэмэгдэл авч байсан. Гэтэл он гараад хоол, унааны мөнгө хасагдсан гэвч цалин 50 хувиар нэмэгдээгүй. Нэгдүгээр сард 1.500.000 төгрөг л авсан. Анги дүүргэлт их. Хамгийн багадаа 50 сурагч нэг танхимд суралцдаг. Цалин энэ хэвээрээ байвал мэргэжлээрээ ажиллахад хүнд байна. Бидний хувьд цалин амьдралын баталгаа шүү дээ. Гэтэл одоогийн цалин амьдралд хүрэхгүй байна" гэв. 

Математикийн багш Д.Түвшинбаяр "Би мэргэжлээрээ 5 дахь жилдээ ажиллаж байгаа. Бид өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн цалингаа нэмүүлэх шаардлагыг тавьж, нэмэгдэл урамшууллаас хасахгүйгээр үндсэн цалинг 50 хувиар нэмэхээр зөвшилцөлд хүрсэн.

Гэвч би 2026 оны нэгдүгээр сард 2.109.000 төгрөг авсан. Харин 2025 оны нэгдүгээр сард 1.600.000 төгрөгийн цалин авч байсан. Ингээд харахаар цалин маань 31 хувиар өссөн байна. Үүнээс харахад бид үндсэн зорилгодоо хүрээгүй байна.

Ур чадвар, зэргийн нэмэгдэл, ажилласан жилийн нэмэгдлийг 1.484.000 төгрөгөөс бодож байгаа нь ойлгомжгүй шийдвэр гэж бодож байна. Бидэнд хоол, унааны мөнгө өгдөг байсныг хассан. Ингэхээр бодит өсөлт багассан" гэв.

Шууд дамжуулалтыг үзэх: