

УИХ-ын гишүүн Д.Ганмаагаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрээр "Намрын чуулган хаахын өмнө УИХ-ын дарга Н.Учрал 58 ажлын хэсэг байсныг татан буулгаж, цөөн боловч өргөн хүрээний 12 ажлын хэсгийг байгуулсан. Үүний нэг нь эрүүл мэндийн тухай хуулийг судлах, тогтолцооных нь хувьд өөрчлөх, шинэчлэх, эрэмбэлэх ажил орсон.
Өнөөдөр бодлогын хороо болон ажлын хэсэг хуралдсан. Эрүүл мэндийн салбарын асуудлыг багцаар нь шийдэхийн тулд хамгийн түрүүнд тогтолцооны өөрчлөлт болон төрийн бодлого чухал.
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төслийг өнгөрсөн оны долоодугаар сард нийтийн өргөдлийн DParliament системд байрлуулсан. Бүх санал, хүсэлтийг хавсаргаад явж байгаа. Гэтэл салбарын сайд, дарга нар солигдсоноос хойш дахин эхнээс нь танилцуулах, судлах шаардлага үүссэн. Эрүүл мэнд бол тоглоом биш. Тиймээс яарч хуймгаа хөдлөхөөс илүү судалгаа сайтай, амьд хууль байх ёстой гэж бодож байна" гэв.
Шууд дамжуулалтыг үзэх:
