Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
УИХ-ын гишүүн
3 цагийн дараа
121
Д.Энхтуяа: Асрах үйлчилгээний тухай хууль хүн бүрд хамааралтай

Асрах үйлчилгээний тухай хуулийн төслийн анхдугаар хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. Хуулийн төслийн талаар санаачлагч, УИХ-ын гишүүн Д.Энхтуяагаас тодрууллаа. 

Тэрээр "Асрах үйлчилгээний анхдагч хуулиа хаврын чуулган эхлэхээр өргөн барина. Одоогоор нийтийн өргөдлийн D Parliament системд байрлуулсан. Айл бүрд асрахуйн хэрэгцээ шаардлага гардаг гэсэн судалгаа бий. Асрахуйн чиглэлийн үйл ажиллагаа нь нийгмийн халамжийн тухай хууль болон ахмад настны тухай хууль, бусад хуулиар зохицуулагддаг. Тиймээс энэ бүгдийг цогцоор нь шийдэх бие даасан хуулийг боловсруулсан.

Хуулийн онцлог нь зөвхөн ахмад настнуудад биш хөдөлмөрийн чадвараа алдсан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гээд бүх насныханд хамааралтай юм.

Шууд дамжуулалтыг үзэх: