

УИХ-ын гишүүн С.Эрдэнэбатаас цаг үеийн асуудлаар тодрууллаа. Тэрээр "Хаврын чуулган эхэлмэгц татварын багц хуулийг өргөн барина.
Татварын багц хуулиар бага, дунд орлоготой иргэдэд илүү татварын хөнгөлөлтийг үзүүлнэ.
Нөгөөтээгүүр томоохон ААН-үүдийн босгыг дээшлүүлж, шатлалтай болгоно. Хувь хүний орлогын албан татварын тухайд Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслөөр 800 мянган төгрөг хүртэлх орлоготой иргэд татвар төлөхгүй гэсэн. Ажлын хэсгээс үнийн дүнг нэмэгдүүлэх эсвэл жил бүр индексжүүлэх саналыг гаргасан.
НӨАТ-ын тухайд 500 мянга хүртэлх төгрөгийн татварт 100 хувь, 1 сая хүртэлх төгрөгт 50 хувийг нь буцааж олгох саналтай орж ирсэн. Үүнийг мөн адил ажлын хэсгээр ярилцана.
Мөн ААН-үүд тогтвортой ажлын байраа хадгалаад ажилчдадаа орон сууц, нийгмийн хамгааллын хөнгөлөлт, дэмжлэг үзүүлдэг бол татвар ногдох орлогоос хасаж тооцно гэж байгаа. Энэ нь татварын багц хуулийн амин сүнс юм" гэв.
Шууд дамжуулалтыг үзэх:
