

Монгол Улсын Эрдмийн Их сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилийн өвлийн төгсөлтийн баяр боллоо.
Төгсөлтийн баярын үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, МУСГЗ, МУЭИС-ийн Удирдах зөвлөлийн гишүүн, Төгсөгчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга, доктор, профессор Ч.Даваабаяр, МУЭИС-ийн Удирдах зөвлөлийн дарга, доктор, профессор Ч.Уранбилгээ, эрдмийн зөвлөлийн гишүүн, Монгол Улсын гавьяат багш, доктор, профессор Ш.Цогтоо, Эрдмийн зөвлөлийн гишүүн, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Д.Энхцэцэг, МУЭИС-ийн дэд захирал доктор, профессор Т.Отгон болон тус сургуулийн эрдмийн зөвлөлийн гишүүд, эрдэмтэн багш нар оролцож, төгсөгчдөд баяр хүргэж диплом гардуулсан юм.

Монгол Улсын Эрдмийн Их сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилийн өвлийн төгсөлтийн баяр 01-р сарын 31-ний өдөр ёслол төгөлдөр болж өнгөрлөө. Орчин үеийн салбар дундын судалгаа, нийгэм хүмүүнлэгийн тэргүүлэх чиглэлээр нэг сэдэвт бүтээлээ амжилттай бичсэн 14 доктор, бизнесийн удирдлага, төрийн захиргааны менежмент, усны менежмент, нягтлан бодох бүртгэл, эрх зүй, боловсролын удирдлага, боловсрол судлал, урлаг судлал, сэтгэл судлалын чиглэлээр 72 магистр, төгсөж эрдмийн зэргийн диплом, энгэрийн тэмдгээ гардан авав.

“Хүнсний хувьсгал” мэргэжлийн холбооны Гүйцэтгэх захирал Б.Батцэцэг эрх зүйн чиглэлээр магистрын диплом, энгэрийн тэмдгээ гардан авлаа.
Доктор, магистрын зэрэг хамгаалсан нийт төгсөгчдөдөө баяр хүргэж, цаашдын эрдэм судлалын ажилд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе.







