Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2026.02.02 09:39
211
Д.Ганхуяг: Өөрсдөө л хичээгээд ажиллавал манай улсад бизнес хийх гайгүй шүү дээ

Монголд бизнес эрхлэхэд хүндрэлтэй гэж ярих нь бий. Гэхдээ ажилдаа чин сэтгэлээсээ хайртай, их ашиг харах биш дурлаж ажилладаг нэгэнд Монголд бизнес эрхлэх тийм ч хүнд биш гэдэг.

Бид энэ удаагийн сурвалжилгаараа 20 гаруй жил хоолны газар ажиллуулж буй “Ундрах” зоогийн газрын үүсгэн байгуулагч Д.Ганхуягтай ярилцлаа. Тэрээр орсон үйлчлүүлэгч бүртээ инээн мэндэлж, талархан үддэг зуршилтай.

“Сайн байна уу, бүсгүй, залуу хоол оо аваарай, баярлалаа, баяртай” гэх түүний үг, дулаан инээмсэглэл, амттай хоол, найрсаг, шуурхай үйлчилгээ нь хэдийн олонд танигджээ. Тиймдээ ч “Ундрах”-ыг зорих үйлчлүүлэгчид олон.

Тэрээр хорин жилийн өмнө бизнесээ эхлүүлсэн бөгөөд 20 мкв 7 ширээтэй цайны газартаа зургуулаа ажилладаг. Хүмүүсийн захиалгыг нэг бүрчлэн тогтоогоод тогоочдоо хэлнэ. Арван минут хүрэлгүй амттай халуун хоол ширээн дээр хүргэгдэн ирдэг. Өдөрт 100 гаруй хүнд, 100 орчим хоолыг огтхон ч түүртэлгүй хүргэдэг байна.

Бизнес эрхлэгч Д.Ганхуяг “Манай хоолыг үнэлээд орж ирж байгаа үйлчлүүлэгчдэдээ баярладаг. Надад мөнгө оруулж байгаа юм чинь баярлаж байгаагаа үргэлж илэрхийлэх ёстой гэж боддог. Бизнест муухай загнаж болохгүй шүү дээ. Гэхдээ бид нар нэг их ашиг олохгүй ээ. 10 хувийн л ашигтай ажилладаг. Өөрсдөө л хичээгээд ажиллавал манай улсад бизнес хийх гайгүй шүү дээ” гэлээ.

Ярилцлагыг үзэх: