УИХ-ын дарга Н.Учрал зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулснаа өргөн мэдүүлсэн. Ингэснээр Зөвшөөрлийн тухай хуулиар зарим төрлийн бизнесийн үйл ажиллагааг мэдэгдэл илгээгээд л эрхлэх боломжтой болох юм. Энэ хүрээнд тэрээр Архангай аймгийн бизнес эрхлэгч нартай уулзсан байна.
“Архангайд үйлдвэрлэв” худалдааны төвийн түрээсийн үнэ м.кв тутамд 17000-20000 төгрөг, одоогоор 120 гаруй түрээслэгч өөрсдийн лангуундаа үйл ажиллагаагаа явуулж байна. Сүүн хурууд, жимс жимсгэнэ, өрөм, тос тэргүүтэй цагаан идээнээс эхлээд Архангайн брэндүүдийг нэг дор цуглуулж, бичил бизнес эрхлэгчдээ бодитоор дэмжсэн жишиг тогтоожээ. Учир нь алслагдсан сумдаас зорин ирэх худалдан авагч нар нэг дороос хүнсээ цуглуулах сонирхолтой байдаг.
Гэвч бизнесээ тэлье гэхээр өнөөх л цаасан дээрх журам, өөр нэг зөвшөөрөл тээг болж байгааг түрээслэгчид хэлж байлаа. Тиймээс зөвшөөрлийн тухай хуулиар зарим төрлийн бизнесийн үйл ажиллагааг мэдэгдэл илгээгээд л эрхлэх боломжтойгоор хуульчлах шаардлагатай байна.