Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2026.02.02 15:03
169
2022-2024 оны байдлаар дунджаар 16,402 хос гэрлэлтээ бүртгүүлсэн бол 4,597 хос гэрлэлтээ цуцлуулжээ
Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралд ХГБХХЕГ-ын төлөөлөл оролцож, санал, хүсэлтээ илэрхийллээ.
Монгол Улс 997,023 өрх, гэр бүлтэй. Улсын хэмжээнд 2022-2024 оны байдлаар дунджаар 16,402 хос гэрлэлтээ бүртгүүлсэн бол 4,597 хос гэрлэлтээ цуцлуулсан байна.
Гэрлэлт цуцлахад Хүүхдийн асран хамгаалагч тогтоох асуудлаар дүгнэлт гаргах “Шинжээчийн баг”-ийг Шүүх шинжилгээний тухай хуульд зааснаар Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, хэлтсийн албан хаагчийг томилон ажиллуулж байна. 2024 -2025 оны байдлаар аймаг, нийслэл дүүргийн хэмжээнд хүүхдийн асран хамгаалагч тогтоох асуудлаар холбогдох Шүүхээс 625 захирамж ирснээс 599 шинжээчийн баг, бүрэлдэхүүн тушаалаар томилон 1797 мэргэжилтэн, албан хаагчид ажилласан. ХГБХХЕГ-аас Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуульд хүүхдийн өмчлөх эрх, шинжээчийн хүний нөөц, аюулгүй байдал, мэргэшсэн ТББ-уудыг шинжээчээр ажиллах нөхцөл бүрдүүлэх, гэрлэлт цуцалсан хэдий ч хүүхдийг эцэг, эхтэйгээ уулзах эрхээр нь хангах гэх мэт асуудлаар саналаа нэгтгэн уламжиллав.