

УХТЭ, Зүрх Судас Судлалын Тасаг, Шигдээсийн нэгжид өнгөрсөн сарын 29-30-ны өдрүүдэд БНСУ, Улсан Их Сургуулийн Эмнэлгийн зүрхний судсан дотуурх мэс заслын эмч, профессор PARK GYUNGMIN, зүрхний дүрс оношилгооны эмч, профессор ANN SOEHEE, сувилагч, техникчээс бүрдсэн багийг урин хамтарч ажиллалаа. Хамтын ажиллагааны хүрээнд “Зүрхний төрөлхийн гажгийн судсан дотуурх мэс засал , ажилбарын үеийн улаан хоолойн зүрхний хэт авиан шинжилгээ” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгуулав. Сургалтын хүрээнд БНСУ-ын багийн зөвлөгөө, хяналтан дор хүнд хэлбэрийн титэм судасны нарийслийн үеийн ТСДЭ, зүрхний төрөлхийн гажиг судсан дотуурх аргаар засах хагалгааг УХТЭ-ийн эмч нар амжилттай хийж гүйцэтгэлээ.



