m.mn
түрүүлж мэдээлнэ
Орон нутаг
2026.02.02 17:31
231
Дундговь: Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
Өнөөдөр, 2026 оны 02-р сарын 02-ны өдөр, нам төрийн үүсгэн байгуулагчдын нэг, төрийн зүтгэлтэн, Монгол Улсын Ардын засгийн газрын Цэргийн яамны сайд, бүх цэргийн жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 133 жилийн ой тохиож байна.
Уг өдрийг тохиолдуулан Д.Сүхбаатарын хөшөөнд эх орныхоо тусгаар тогтнол, ард түмнийхээ эрх чөлөөний төлөө тэмцсэн түүний гавьяа, үйл хэргийг дурсан хүндэтгэл үзүүлэн, цэцэг өргөх ёслолын ажиллагаа зохион байгууллаа.
Ёслолын үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, ИТХ-ын дарга Ж.Мөнхчулуун, сумдын Засаг дарга нар, хэлтэс, агентлагуудын удирдлагууд болон иргэд оролцлоо.