m.mn
түрүүлж мэдээлнэ
Орон нутаг
2026.02.02 17:32
158
Дундговь: Эзэн Богд Чингис хааны эш хөрөг, билиг сургааль залах ёслолын ажиллагаа боллоо
2026 оны 01-р сарын 24-ний өдрийн “Тэмээн дээрээс наран ойрхон” Улсын тэмээчдийн V зөвлөгөөний үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуунд Чингис хааны эш хөргийг гардуулан өгсөн билээ.
Үүний хүрэнд Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах шийдвэрийн дагуу 2026 оны 02-р сарын 02-ны өдөр Чингис хааны эш хөрөг, билиг сургаалыг залах ёслолын үйл ажиллагааг Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын “Говь” танхимд зохион байгуулж, хүндэтгэн заллаа.
Ёслолын үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, аймгийн ИТХ-ын дарга Ж.Мөнхчулуун, аймгийн Засаг даргын орлогч Ц.Ариунбаяр, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Лхагвабаатар, Засаг даргын зөвлөх П.Бүрэнжаргал болон холбогдох удирдлагууд, агентлаг, сумдын Засаг дарга нар оролцсон юм.