Сүүлийн жилүүдэд манай улсын иргэд өвлийн улиралд ялангуяа шинэ оноор БНХАУ, Тайланд, Вьетнам зэрэг зүүн өмнөд азийн улс руу аялал жуулчлалын шугамаар зорчих хөдөлгөөн нэмэгдсэнтэй холбоотой цахим орчинд гадаад улсад аялах иргэдийн хэрэгцээнд тулгуурлаж, залилах гэмт хэрэг үйлдэгдэж болзошгүй байна.
Залилагч этгээдүүд гадаад улс руу хямд зардлаар аяллаар явах хүсэлттэй иргэдийн хэрэгцээ шаардлага дээр тулгуурлан цахим орчинд таатай нөхцөл, хямд аяллын үнийг санал болгож улмаар сонирхсон иргэдтэй гэрээ байгуулж, гэрээгээр халхавчлан залилах гэмт хэрэг үйлдэж байх тул иргэд та бүхэн сонор сэрэмжтэй байж, энэ төрлийн залилах гэмт хэрэгт өртөж, хохирохгүй байхыг сэрэмжлүүлж байна.