

Эрчим хүчний зохицуулах хороо нь эрчим хүчийг хэмнэх, зүй зохистой хэрэглэх талаар олон нийтэд сурталчлан таниулах ажлын хүрээнд 2023 оноос эхлэн “Нийгмийн нөлөөллийн аян”-ыг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Тус нөлөөллийн аяны 2025-2026 оны цахилгаан эрчим хүчний өвлийн оргил ачааллын хугацаанд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд “Зөв хэрэглэж зөндөө хэмнэе” аяныг 3 шаттайгаар зохион байгуулахаар тусгасан.
Нэгдүгээр шат 2025 оны 11 дүгээр сард нийслэлийн ерөнхий боловсролын 162 сургууль дээр зохиогдсон бөгөөд 2 дугаар шат буюу дүүрэг тус бүрийн хэмжээнд зохион байгуулах арга хэмжээ нь 2026 оны 02 дугаар сарын 02-оос 2026 оны 02 дугаар сарын 06-ны хооронд явагдаж байна. Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд нийт 84 сургуулийн 840 сурагч оролцож байгаа юм.
Тус аяны үндсэн зорилго нь бага ангийн сурагчдад эрчим хүчийг хэрхэн үйлдвэрлэдэг талаар ойлголт өгөх, бидний амьдралд ямар ач холбогдолтой талаар сурталчлан таниулах, эрчим хүчийг зүй зохистой хэрэглэх, хэмнэх зөв хандлага, амьдралын зөв хэвшил дадлыг бий болгох, эрчим хүч хэмнэх энгийн аргуудаас суралцах мөн эрчим хүчийг хэмнэснээр эх дэлхийгээ хайрлах үйлсэд хувь нэмрээ оруулж байгаа талаар
Дүүрэг тус бүрээс шалгарсан эхний 2 баг гуравдугаар шат буюу Нийслэлийн хэмжээний шалгаруулалтад оролцох эрх авах нийслэлийн хэмжээний шалгаруулалт 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдөр зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Тус аяны дүүргийн хэмжээний шалгаруулалтыг цахилгаан түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчид дэмжин ажиллаж байгаа бөгөөд Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг нь Нийслэлийн шатны шалгаруулалтыг дэмжин хамтран ажиллаж байна.
Шууд дамжуулалт:
