

Боловсролын сайд П.Наранбаяраас цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрээр, 30 хувь руу орох ёстой гэсэн бодлогын зөвлөмж өгч байсан. Энэ руу ойртуулах алхмууд хийгдэж эхэлж байна. Үндсэн цалинг 2.226.000 мянган төгрөгт хүргэлээ. Цалин нь өмнө нь 1.484.000 байсан. Энэ бол мэдээж амьдралд хүрэлцэхгүй. Цаашид 11-р сараас эхлэн үндсэн цалинг 2,8 саяд хүргэх хэлцлийг ҮЭ-тэй байгуулсан. Тиймээс энэ хүрээндээ л ажлууд хийгдэж байна. Нэмэгдэл хөлсийг дотор нь нэмэгдэл, нэмэгдэл хөлс гэж хувааж байгаа.
Нэмэгдлүүд хуульд байдаггүй. Журмаар зохицуулаад явдаг. Зарим нэмэгдлүүдийг үндсэн цалинд шингээсэн.
Багшийн ажилд залуус орохгүй байна гэж ярьдаг. Багшийн үндсэн цалин бага байгаатай холбоотой. Шинэ багшид элдэв нэмэгдэл бага байдаг. Эхний 5 жилдээ ийм хүндрэлтэй байдаг учраас багшлах хүн ховор байгаа гэж үзсэн.
Бүх багш нарын цалин жигд нэмэгдэж байгаа. 742 мянган төгрөгөөр нэмэгдэж байгаа. Хоол, унаа, ур чадварын нэмэгдлийг үндсэн цалинд шингээсэн. Үлдсэн 7 төрлийн нэмэгдэл нь бүгд орж байгаа. 1-р сарын 26 хүртэл амарсан учраас ийм асуудал гарсан. Тэгэхээр анги даалт, илүү цаг нь байхгүй. 12-р сард авсан цалинтай олон хүн харьцуулж яриад байсан. Гэтэл 12-р сард гүйцэтгэлийн үнэлгээ нь ордог. Анги даалт, бүх илүү цаг нь бичигдсэн.
1-р сарын 26 хүртэл нэмэгдэл нь бодогдоогүй. Гэхдээ орон нутгийн, олон жилийн нэмэгдэл нь олгогдож байгаа.
Шууд дамжуулалт:
