Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2 цагийн дараа
154
М.Бадамсүрэн: Маш олон хүний эрхэнд халдсан, судалгаа тооцоогүй шийдвэр гарсан

ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэнгээс тодрууллаа.

Тэрээр, Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот руу нүүх шийдвэр гаргаагүй. Намайг ажил авахад яам хоёр талд үйл ажиллагаа явуулдаг байсан. Харьяа газруудын дийлэнх нь Дархан-Уул аймагт. Улаанбаатар хотод Мал эмнэлгийн ерөнхий газар, жижиг дунд үйлдвэрлэлийн газар, судалгаа хөгжлийн төв, лабораториуд байгаа.  Байгаль орчны яам өмнө нь нүүж байсан. Ямар нэгэн УИХ-ын шийдвэргүй. Гэхдээ болохгүй болоод буцаад хүрээд ирж байсан.

Аж ахуй нэгжүүдээс хүнсний, хөнгөн үйлдвэр, малчид, жижиг дунд үйлдвэр эрхэлдэгчдийн 98 хувь нь Улаанбаатар болон бусад аймагт үйл ажиллагаа явуулдаг. Энэ салбарын 1-2 хувь нь үйлчлүүлдэг Дархан-Уул аймаг руу нүүсэн юм бэ гэх асуудлыг тавьдаг. 

Миний хувьд энэ салбарын сайдаар өмнө нь ажиллаж байсан бол нүүлгэх эсэх шийдвэр гаргахын өмнө олон нийтээс, ажилтан алба хаагч нараас санал асуулга авч энэ шийдвэрийг гаргуулах байсан. Энэ бол УИХ-ын шийдвэр, зарчмын зөрүүтэй санал гаргаад л 1-2 хоногийн дотор шууд шийдвэр гаргаад, хэрэгжүүлчихсэн.

Маш олон хүний эрхэнд халдсан шийдвэрийг тухайн үед гаргасан. Судалгаа тооцоолол багатай шийдвэр гарсан гэдгийг хэлмээр байна. Тиймээс ахиж хүний эрхэнд халдаж эргэж буцсан шийдвэр гаргахгүй. 

Шууд дамжуулалт: