Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
3 цагийн дараа
169
Б.Даваадалай: Ногдол ашиг тараах эсэхийг ирэх сарын 15-аас хойш шийднэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн зөвлөх Б.Даваадалайгаас тодрууллаа.

Тэрээр, Хуулиараа 2-р сарын 15нд компани эцсийн тайлангаа гаргадаг. Үүний дараа хувьцаа эзэмшигч нарын хурал болдог. Гэхдээ одоогийн байдлаар ЗГ-аас ногдол ашиг тараах шийдвэр гараагүй байгаа. Ямар нэгэн урьдчилсан чиглэл өгөөгүй. 2025 оны хувьд нийт 90 сая тн нүүрс гаргасан. Энэ бол түүхэнд байгаагүй хамгийн өндөр хэмжээ. Гэхдээ харамсалтай нь түүхий эдийн үнэ буучихсан. Хятадын зах зээл дээр нүүрсний үнэ бага байсан учраас өмнөх жилтэй харьцуулахад ашиг буурсан. Гэхдээ огцом багасаагүй. Мөн оны эцэст төсөв болон бусад зүйл дээр дэмжлэг болох үүднээс зарим орлогын эх үүсвэрээ дайчилж ажилласан.

Тиймээс 2-р сарын 15нд эцсийн тайлан тооцоо нь гарч байж ногдол ашиг олгох эсэхийг ярина. Төрийн өмчтэй ч гэсэн бизнесийн компани учир энэ зүйлүүдийг иргэд ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. 

Шууд дамжуулалт: