Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2026.02.05 11:49
157
МУГТ Б.Цэвээндаш 1600 км хэт холын гүйлтээ төв талбайгаас эхэллээ

Монгол Улсын Гавьяат тамирчин, уулын спортын олон улсын хэмжээний мастер, бэлтгэл хурандаа Б.Цэвээндаш Улаанбаатар-Бээжин-Тяньжин хүртэл 1600 километр замд гүйх гэж байна.

Тэрээр “Ice Marathon-2026” хэт холын гүйлтээ Сүхбаатарын талбайгаас эхэллээ. Энэ гүйлтээрээ дамжуулж залуучуудад эрүүл амьдралын хэв маягийг сурталчлах зорилготой мөн хоёр орны найрамдалт харилцаанд эергээр нөлөөлнө гэж үзэж байгаагаа дурдав. 

Энэ удаагийн гүйлтээр өдөр бүр бүтэн марафон буюу 42 км зам туулна гэж тооцож байгаа. Тиймээс 1600 км зам туулахын тулд 45 хоног зарцуулна гэв.

Шууд дамжуулалтыг үзэх: