Эрүүл мэндийн яамны санаачлагаар “Өсвөр үеийн жирэмслэлт ба үр хөндөлт, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх”-ээр салбар дундын хэлэлцүүлэг боллоо. Энэхүү хэлэлцүүлэгт хууль эрх зүй, боловсрол, гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар, иргэний нийгмийн байгууллага, мэргэжлийн нийгэмлэг, холбоод оролцон салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлж байгаа нь чухал ач холбогдолтой юм.
Өсвөр үеийнхэн эрт гэрлэх, боловсролын түвшин бага, асран хамгаалагчийн анхаарал халамж хангалтгүй, эрүүл мэндийн боловсролын хүртээмж бага байх, ердийн хэрэгцээний дутагдалтай орчинд амьдрах нь жирэмслэх эрсдэлийг нэмэгдүүлж байна.
2023 оны байдлаар өсвөр үеийн 1000 охидод ногдох төрөлтийн түвшин дэлхийд 41.3 байгаа нь 2000 онтой харьцуулахад буурсан хэдий ч Зүүн Ази, Номхон далайн бүс, Ойрх Дорнод, Хойд Африкийн орнуудад тус үзүүлэлтийн тоо буурахгүй байсаар байна.. Түүнчлэн бага, дунд орлоготой улс оронд 21 сая охид жирэмсэлсний 50 орчим хувь нь хүсээгүй жирэмслэлт хэмээн бүртгэгдсэн ба эдгээрийн 55 хувь нь үр хөндөлт хийлгэжээ.
Өнөөдрийн уулзалт хэлэлцүүлгээс бодит санал, шинэлэг шийдэл, нотолгоонд суурилсан зөвлөмжүүд, үр дүн гарна гэдэгт итгэж байна. Эдгээрийг бид бодлого, хөтөлбөрт тусган хэрэгжүүлэхэд Эрүүл мэндийн яам бүх талаар анхаарч, хамтран ажиллах болов.