

Эрчим хүчний дэд сайд С.Далхаасүрэнгээс цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрээр, Хувьчлалын асуудлыг янз бүрээр л ярьж байна. Жишээлбэл, Багануурын цахилгаан станцыг хувьчилсан асуудлыг олон нийт шүүмжилж байна. Аймаг орон нутаг өөрсдийнхөө нөөц бололцоог ашиглаж, гадна дотны хөрөнгө оруулалт татаж эрчим хүчний салбарт дулааны цахилгаан станц барих ажлыг бид бодлогоор дэмжиж ажиллаж байгаа. Сэлэнгэ аймагт баригдаж эхэлж байгаа 70мв-ын цахилгаан станц хамгийн ач холбогдол бүхий төсөл болж байна.
Өнөөдөр эрчим хүчний салбар эрчим хүчний дутагдалд орж, цахилгааны хязгаарлалт хийхээс өөр аргагүй байдалд орж байна. Сэлэнгийн цахилгаан станц ашиглалтад орсноор эрчим хүчний дутагдал жил ирэх тусам буурна. Тиймээс ийм төслүүдийг Эрчим хүчний яам бодлогоор дэмжиж байгаа.
Харин 10 аймгийн төсөл дээр үнэхээр харамсалтай зүйл болсон. Одоогийн байдлаар 40-47 хувийн гүйцэтгэлтэй төсөл зогсчихсон байгаа. Хэрэгжүүлэгч БНСУ-ын компани дампуурлаа зарласан. Бид сонгон шалгаруулалтыг дахин явуулах зэрэг шаардлагыг БНСУ-ын талд тавьж байгаа.
Шууд дамжуулалт:
