Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Live
2026.02.06 11:18
278
Н.Мандуул: 1 айл дунджаар өдөрт 1000-3000 төгрөгийн орлого олох эрчим хүчийг нийлүүлж байна

Чингэлтэй дүүргийн засаг дарга Н.Мандуулаас тодрууллаа.

Тэрээр, Одоо 83 өрх төвийн эрчим хүчний системд холбогдсон байгаа. Эдгээр айлуудын датаг үзсэн. Ойролцоогоор нийт эрчим хүчнийхээ хэрэглээний 3/1-ийг нарны панелиасаа нөхөж байна.

1 айл дунджаар өдөрт 1000-3000 төгрөгийн орлого олох эрчим хүчийг төвийн эрчим хүчний системд нийлүүлж байна.

Энэ нь өрхүүд эрчим хүч үйлдвэрлэгч болох боломжтойг харуулж байгаа сайн жишиг болж байна. Тиймээс энэ ажлыг цааш нь үргэлжлүүлж өргөжүүлэх төлөвлөгөөтэй байгаа.  НҮБ-тай хамтраад БНХАУ-ын хөгжлийн агентлагаас нэмэлт санхүүжилт татсан.

Үүний хүрээд нэмж 500 өрхийг нарны эрчим хүчний системтэй болгох ажил дундаа явж байна.

Дараа нь төвийн эрчим хүчний системд холбохоор өрхүүд эрчим хүчний хэрэглээнийхээ 3/1-ийг нарнаас авах боломжтой. Оргил ачааллын үед төвийн эрчим хүчний системд ачаалал өгөхгүйгээр батарей хураагуураасаа оройн хоол гэх мэтчилэн цахилгааны эрэглээгээ нөхдөг болж байгаа. Цаашид зах зээлийн зарчим руу оруулах хэрэгтэй.  

Шууд дамжуулалт: