

Айлчлан ирж буй XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал улаан морь жил, Цагаан сарын баярыг угтан ХААН Банк харилцагчдадаа зориулан картын онцгой урамшуулалт аянаа өнөөдрөөс эхлүүлж байна.
Тодруулбал, 2026 оны 2-р сарын 10-15-ны өдрийг дуустал ХААН Банкны Priority, Signature дебит карт болон бүх төрлийн кредит карт эзэмшигчид сонгогдсон байгууллагуудаар үйлчлүүлэхдээ 30–50 хүртэл хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой.
Урамшуулалд хамрагдах заавар тун энгийн:
Сонгогдсон байгууллагуудын жагсаалттай танилцах бол ЭНД дарна уу.
Шинээр кредит карт захиалсан бол давхар бэлэгтэй
Мөн 2026 оны 2-р сарын 1-13-ны өдрүүдэд шинээр ХААН Банкны кредит карт захиалсан харилцагч бүр 50,000 оноо бэлгэнд авна. Уг оноогоо аян үргэлжлэх хугацаанд доорх сонгогдсон байгууллагуудаар үйлчлүүлэхдээ ашиглах боломжтой. Шинээр захиалсан картаа гар дээр хүлээн авч идэвхжүүлсний дараагийн өдрөөс эхлэн хөнгөлөлт эдлэх боломжтойг дуулгахад таатай байна.

Жишээ нь: Digi Pay аппликэйшнд холбосон Priority дебит картаараа Golden Gobi-д 2,000,000 төгрөгийн худалдан авалт хийж, ХААН Банкны ПОС дээр QR-аар төлбөрөө төлбөл үүний 50%-тай тэнцэх буюу 1,000,000₮-ийн урамшуулал авах юм.

Гэхдээ та дараах зүйлсийг заавал анхаараарай:
Та гар утсандаа Digi Pay аппликэйшн суулгаагүй бол яг одоо ЭНД дарж татан авч, картаа холбон урамшуулалт аяндаа амжиж оролцоорой. Мөн картаа Digi Pay-д хэрхэн холбох заавартай танилцах бол ЭНД дарна уу.
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк
