

УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар тус улсад айлчилж байна.
08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан болно.
09:00 цагт: "Үндэсний ногоон лаб" хөтөлбөрийн танилцуулга Төрийн ордонд болно.
11:00 цагт: Эрчим хүчний зохицуулах хороо, Нийслэлийн боловсролын газар хамтарсан "Зөв хэрэглэж, зөндөө хэмнэе" нөлөөллийн аяны нийслэлийн хэмжээний шалгаруулалт ерөнхий боловсролын 122-р сургуулийн байранд болно.
11:30 цагт: Тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэхийг шаардаж Монголын ахмадын холбоо, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо, Иргэний нийгмийн байгууллагаас Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
12:00 цагт: Монголын Эмнести Интернэшнл, Боловсролын Ерөнхий газар хамтран зохион байгуулж буй “Хүний эрхийн үзэл санааг хичээлийн хөтөлбөрт тусгах нь” ЕБС-ийн багш нарын улсын уралдаан, шагнал гардуулах үйл ажиллагаа ХУД-ийн 118-р сургуульд болно.
13:00 цагт: Сар шинийн баярт зориулсан аймаг, цэргийн начин, харцага цолтнуудын барилдаан Монгол бөхийн өргөөнд болно.
13:00 цагт: Уламжлалт сар шинийн баярыг угтан “Ёс заншил ба цагаан сар” үйл ажиллагаа Үндэсний номын сангийн салбар номын санд болно.
18:30 цагт: Сагсан бөмбөгийн Зүүн Азийн супер лигийн хэсгийн сүүлийн тоглолтоо Монголын "Хасын Хүлэгүүд", Японы "Алварк" багтай хийнэ.
19:00 цагт: Л.Н.Толстойн “Анна Каренина” сонгодог жүжгийг УДЭТ-ын тайзнаа толилуулна.
-Номын үзэсгэлэн, худалдааг Улаанбаатар хотын Төв номын санд энэ сарын 10-ныг хүртэл зохион байгуулна.
-Цагаан сарын үзэсгэлэн худалдаа "Хүннү шоппинг молл"-ын экспо танхимд энэ сарын 16-ныг хүртэл гарна.
-Төрийн албаны 2026 оны 1 дүгээр улирлын ерөнхий шалгалтын цахим бүртгэл энэ сарын 17-ныг хүртэл үргэлжилнэ.
-"Амар байна уу-2026” үзэсгэлэн худалдаа хоёрдугаар сарын 17-ныг хүртэл “Их наяд” худалдааны төвд гарна.
Эх сурвалж: www.montsame.mn
