

Ухаа худаг зэрэг стратегийн ордуудыг тойрсон хэрүүлолон жил үргэлжилж байна. Хэрэлдэж талцсан энэ байдлаас Монгол Улс хожиж байсан удаагүй. Үүнийг ч тал талдаа ойлгож, эхнээсээ хамтран ажиллахаар болж байх шиг байна. Өчигдөр Ерөнхий сайд Г.Занданшатар “M-Си-Эс” группийн Захирлуудын зөвлөлийн даргаЖ.Оджаргал, “Энержи Ресурс” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Х.Батцэнгэл, "Ачит-Ихт" компанийн үүсгэн байгуулагч П.Цагаан, “Өсөх зоос” компанийн төлөөллийн албанөрөөндөө дуудан уулзаж, ард түмэнд баялгийн өгөөжхүртээх гэрээнд гарын үсэг зурлаа. Ингэснээр Ерөнхийсайд Г.Занданшатар байгалийн баялгийн өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлд хоёр хэлцлээ хийж чадав. Өмнө нь “Орона”-гийн гэрээгээр хэлцэл хийж өгөөжийн 51 хувийг монголын ард түмэн хүртэх тохиролцоо хийсэн. Харинөчигдрийн хэлцэл баялгаас хүртэх хувийг 60 болгож, баталгаажуулав. Үндсэн хуулийн 6.2-т заасан зарчмыг давуулан биелүүлсэн гэхэд болно, харин одоо үр дүнг харах л үлдэв.
“Дөрвөн орд тус бүрдээ 60 хувийн өгөөж өгнө”
“M-Си-Эс”, “Энержи Ресурс”, "Ачит-Ихт", “Өсөх зоос” компаниудтай хийсэн гэрээ нь тусгай АМНАТ-өөр төрийнхувь хэмжээг тохирсон нь эрсдэлгүй, иргэдэд өгөөжөөшууд өгөх загвар гэжээ. Тухайн ордуудын өгөөж 60 хувьд хүрэхгүй бол стратегийн ордын лиценз эзэмшигч тохируулагч төлбөрийг нэмж төлөх тохиролцоо хийжээ. Энэ нь өгөөж ямар ч тохиолдолд 60 хувиас буухгүй гэсэнүг. Мөн дөрвөн орд тус бүрдээ 60 хувийн өгөөж өгнө. Өгөөжийн 60 хувийг монголчуудад ногдуулах буюу Үндэсний баялгийн санд хуримтлуулна. Хэрэв тухайн жилд өгөөж 60 хувиас бага байх тохиолдолд стратегийн болон үүсмэл ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд тохируулагч төлбөрийг төлдөг байхаар тохиролцсон байна. Өгөөж гэдэгт татвар, хураамж, төлбөр, ногдол ашгийг багтааж ойлгоно гэдгийг өчигдөр ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт онцолж байлаа. Ерөнхийдөө орд газрын эзэмшигч нартай хэлэлцээ хийхажлын хэсэг 2025 оны наймдугаар сараас эхлэн ажиллаж энэхүү зөвшилцөлд хүрсэн байна. Цаашид Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээгээр өгөөжийн 53 хувийг Монголын тал хүртэхээр заасан ч бодит байдал дээр энэнь 25 хувьтай байгааг өөрчлөх шаардлагатай гэж үзэжбайгаа юм байна. Ер нь энэ салбарт хэрэлдэж талцаж биш хийж бүтээж, эдийн засгаа тэлэх бодлогыг Засгийн газраас баримтлан ажиллаж байгаа юм.
Ерөнхий сайд Г.Занданшатар: Үндэсний баялгийн сангийн “E-Mongolia” дахь бүртгэл ил болсон
-Байгалийн баялаг ард түмний мэдэлд байх Үндсэнх уулийн зарчимд нийцүүлж ажиллах зорилгыг Засгийн газар тавьсан. Хамтран ажилласан аж ахуйн нэгжүүдэд талархал илэрхийлье. Энэ хүрээнд 25 стратегийн ордгазар эзэмшиж байгаа аж ахуйн нэгжүүдтэй хэлэлцээр хийснээс дээрх дөрвөн компанитай 60 хүртэлх хувийг тусгай АМНАТ-өөр оруулах тохиролцоонд хүрсэн. АМНАТ-ийг хэрхэн тооцохыг УИХ-аар хэлэлцүүлэн шийдвэрлүүлнэ.Талууд хэлэлцээрийн суурь зарчимд тохиролцож гарын үсэг зурж байна. Хэлэлцээрийн үрдүнд дээрх ордуудын өгөөжийн 60 хувь ард түмэнд оногдож, 60 хувиас доош орвол тохируулагч төлбөр өгч байхаар тохиролцлоо. Үндэсний баялгийн сангийн “E-Mongolia” дахь бүртгэлийг ил болгосон систем хийхээр ажиллаж байна. Иргэд дансандаа хуримтлагдсан мөнгөө харах боломжтой болно. Энэ мөнгө бодитой хадгалагдаж хуримтлалдаж, өсдөг байх ёстой. Хамтран ажиллаж байгаа та бүхэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлье.
ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт: Цаашид "50 + 1" хувийн өгөөж хүртэх зарчмыг баримтлана
-Монгол Улсын иргэн бүрд нээсэн хуримтлалын нэрийн дансанд өнөөдрийн байдлаар 175 мянган төгрөг төвлөрөөд байна. Энэхүү хөрөнгө нь төрийн өмчит томоохон компаниудын ногдол ашгийн 34 хувиас бүрдэж байгаа. Гэвч одоогийн байдлаар байгалийн баялгийн өгөөжийг ард түмэн бүрэн дүүрэн хүртэж чадахгүй байгаа тул Хуримтлалын санг арвижуулах асуудал нэн тэргүүний зорилт болоод байна. УИХ-аас 2007 онд стратегийн ач холбогдол бүхий 15 ордын жагсаалтыг баталж, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордуудын 34-өөс 50 хүртэлх хувийг төр үнэ төлбөргүй эзэмших хууль эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Хэдийгээр энэ асуудал олон жиляригдсан ч бодит ажил хэрэг бололгүй өдийг хүрсэн. Цаашид "Бадрах Энержи" компанийн уран олборлолтынгэрээний жишгээр "50 дээр нэмэх нь 1" хувийн өгөөжхүртэх зарчмыг баримтлахаар төлөвлөж байна. Хэрэв өгөөж энэ хэмжээнээс буурвал тохируулгын төлбөр, тусгай АМНАТ буюу ашигт малтмалын нөөц ашигласнытөлбөрөөр дамжуулан 60 хувийн өгөөжийг заавал бүрдүүлэх механизмыг нэвтрүүлэх юм.
"Ачит-Ихт" компанийн үүсгэн байгуулагч П.Цагаан: Бид тохиролцсон гэрээгээ нэр төртэй биелүүлнэ

-2019 онд Үндсэн хуульд стратегийн ач холбогдолтой ордын өгөөжийн дийлэнх буюу 50-иас дээш хувь нь ард түмэнд ногдох тухай нэмэлт өөрчлөлт оруулсан. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд хууль батлах ёстой байсан ч нэлээд хугацаанд батлаагүй. Энэ бол төр засгийн асуудал юм. Манай компанийн хувьд, Орос-Монголын хамтарсан"Эрдэнэт үйлдвэр"-ийн балансын бус хоёрдугаар овоолго дээр үйл ажиллагаа явуулдаг компани байсан. Тэгэхэд 34 хувиа төрд өгье гэдэг санал гаргасан ч тухайн үед аваагүй. Ингээд хугацаа ч өнгөрч, Үндсэн хуульд өөрчлөлт орж, хууль ч батлагдлаа. Ерөнхий сайдын байгуулсан ажлынхэсэгтэй манай ажлын хэсэг 10 гаруй удаа уулзаж, ярилцаж зөвшилцөлд хүрсний эцэст өнөөдөр гарын үсэг зурлаа. Энэ шийдвэр УИХ-д танилцуулагдаад албажаадявах байх. Энэ тохиролцоогоор манай компани 44 хувийг төр эзэмшихээр болсон. Эсвэл үүнийг тусгай АМНАТ-аарорлуулна. Хамгийн гол нь хоёр суурь зарчим дээр тохиролцсон. Нэгдүгээрт, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр стратегийн ордын 51-ээс дээш хувь нь ард түмэнд ноогдох ёстой. Хоёрдугаарт, компанийн өгөөжийн 60 хувь нь ард түмэнд, төрд татвар, хураамж хэлбэрээр очихоор тохиролцсон. Бид тохиролцсон гэрээгээ нэртөртэй биелүүлнэ. Ногдол ашиг авдаггүй хувь эзэмшиж байснаас тусгай АМНАТ авсан нь дээр гэдгийг МонголУлс асар өндөр үнэ цэнээр ойлгосон. Бидний хэлэлцээр бол авсан хувьцаагаа тусгай АМНАТ-аар авахаар ярьжбайгаа. Үүнийг УИХ эцэслэн шийднэ” гэлээ.
“УИХ-д өргөн мэдүүлж шийдвэрлүүлнэ”
Ийнхүү дөрвөн компанитай гэрээ хийснээр баялгийн хулгайтай тэмцэх, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийн дийлэнх хувийг ард түмэнд хүртээх тухай Ерөнхий сайд Г.Занданшатарын 02 тоот албан даалгавар хэрэгжиж, үрдүн гарч эхэллээ. Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онднэмэлт, өөрчлөлт оруулж “Газрын хэвлийн баялгийнөгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдох, түүнийг одоо баирээдүйн иргэддээ Үндэсний баялгийн сангаар дамжуулан эрх тэгш, шударга хуваарилах” зарчмыг оруулж, Үндэсний баялгийн сангийн тухай хуультайболсон. Үндсэн хуулийн 6.2 дугаар заалтыг амилуулан, хэрэгжүүлэх, байгалийн баялгийн үр өгөөжийн дийлэнхнь ард түмэнд ногдох, баялагтаа эзэн байх зарчмыг хангах хүрээнд стратегийн ач холбогдол бүхий ордод хамрагдсан болон үүсмэл ордууд дээр үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээдүүдтэй хэлэлцээ хийх, үүрэг бүхий ажлынхэсгийг Ерөнхий сайд Г.Занданшатарын захирамжаарбайгуулан ажиллаж буй юм. Цаашид уул уурхайн салбарыг цэгцлэх хөдөлгөөний хүрээнд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийнэзэмшлийн хувь, хэмжээг хэрхэн эзэмших, хэрэгжүүлэх, түүний үр өгөөжийг хэрхэн тооцох тухай УИХ-ыншийдвэрийн төслийг Засгийн газар боловсруулан УИХ-д өргөн мэдүүлж шийдвэрлүүлэхээр болсон байна. Засгийн газар уул уурхай төдийгүй бүх салбарт цэгцрэххөдөлгөөн өрнүүлж буй. Энэ хүрээнд баялгийн хулгайтайхийх тэмцлийг эрчимжүүлснээр эдийн засагт өсөлт гарч, Үндэсний баялгийн сан арвижиж байна. “ЭрдэнэсМонгол” нэгдэл 2024 онд "Хуримтлалын сан”-д нийт500.5 тэрбум төгрөг, 2025 онд 412 тэрбум төгрөг буюуөссөн дүнгээр нийт 912 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Энэхүү орлогын дийлэнхийг тус нэгдлийн бүрэлдэхүүнийстратегийн зургаан ордод үйл ажиллагаа явуулж буйкомпани, үйлдвэрийн газрууд бүрдүүлжээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин Т.Батсайхан
