m.mn
түрүүлж мэдээлнэ
Боловсрол
2026.02.11 16:44
128
COP2-ийн гол санаачилга юу байв, дэлхийн хэдэн орон оролцож, яг ямар үр дүн гаргасан бэ?
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын (UNCCD) Талуудын хоёр дахь бага хурал (COP2) 1998 оны 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 30-ны хооронд Африкийн Сенегал улсын Дакар хотноо болсон түүхтэй. COP2-ийн гол санаачилга юу байв, дэлхийн хэдэн орон оролцож, яг ямар үр дүн гаргасан талаарх товч мэдээллийг хүргэе.
Оролцогчид:
COP2 бага хуралд Африк тивийн орнууд өргөн бүрэлдэхүүнтэй оролцжээ. Мөн НҮБ-ын Конвенцод нэгдсэн гишүүн орнууд нийт 170 гаруй улс идэвхтэй оролцож, цөлжилт, газрын доройтол, байгаль орчны хамгааллын асуудлаар олон талт хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.
Хөрөнгө, санхүү:
Хоёр дахь хуралд мөнгөн дүнгээс илүү Африк тивд чиглэсэн санхүүжилтийн тэргүүлэх байдлыг тодорхойлсон нь хамгийн том үр дүн гэж үзсэн байна. Хандивлагч орнууд, олон улсын байгууллагуудын дэмжлэгийг Африк руу чиглүүлэх шаардлагыг улс төрийн түвшинд баталгаажуулж чаджээ.
Санаачилга:
•Африк тивийг Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын нэн тэргүүний бүс гэж албан ёсоор онцолсон.
•Орон нутгийн иргэд, уламжлалт мэдлэгийн үүргийг тодотгосон.
•“Доороос дээш” (bottom-up) хэрэгжилтийн зарчмыг бэхжүүлсэн.