Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2026.02.12 15:17
189
Х.Ганхуяг: Асуудлыг цогцоор нь шийдэхийг зорьж байна

Засгийн газрын гишүүдийг орон нутагт ажиллах хувиар гаргасан. Хуваарийн дагуу Шадар сайд Х.Ганхуяг Баянхонгор аймагт ажиллаж байна. 

Тэрээр "Бид яг одоо Баянхонгор аймгийн Онцгой байдлын газарт ажиллаж байна. Энэ онд Азийн хөгжлийн банкнаас 100 сая долларын төсвөөр нийт Онцгой байдлын алба хаагчдын техник хэрэгслийг шинэчлэх, албан хаагчдын чадварыг сайжруулах ажлыг хийнэ. Үүний хүрээнд судалгаа хийж, хуулийн төсөл өргөн барихаар бэлдэж байна. 

Гамшгийн эрсдэл жил ирэх тусам нэмэгдэх магадлалтай байгаа учраас асуудлыг цогцоор нь шийдэхийг зорьж байна.

Шууд дамжуулалтыг үзэх: