

Монгол Улсын шүүх 2025 онд 240538 хэрэг, маргааныг хүлээн авснаас 176136 хэрэг, маргаан буюу 73.2 хувийг анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхээр тус тус хянан шийдвэрлэсэн байна.
Анхан шатны шүүх 2025 онд 228116 хэрэг, маргааныг хүлээн авснаас 167990 хэрэг, маргаан буюу 73.6 хувийг хянан шийдвэрлэсэн байна. Үүнээс эрүүгийн 15712 хэрэг, иргэний 95408 хэрэг, захиргааны 2132 хэрэг, зөрчлийн 54738 хэрэг нийт 167990 хэргийг хянан шийдвэрлэж, 1109 хүнийг хорих ял эдлэхээс хугацааны өмнө суллаж, 1641 хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.
Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг өмнөх оноос 1030 хэргээр буюу 7.0 хувиар, иргэний хэрэг 21681 хэргээр буюу 29.4 хувиар, зөрчлийн хэрэг 9555 хэргээр буюу 21.1 хувиар тус тус өссөн бол захиргааны хэрэг 304 хэргээр буюу 12.5 хувиар буурсан байна.
Давж заалдах шатны шүүх 2025 онд 9550 хэрэг хүлээн авснаас 7670 хэрэг буюу 80.3 хувийг хянан шийдвэрлэсэн байна. Үүнээс эрүүгийн 2681 хэрэг, иргэний 3010 хэрэг, захиргааны 804 хэрэг, зөрчлийн 1175 хэрэг нийт 7670 хэргийг хянан шийдвэрлэжээ. Давж заалдах шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг өмнөх оноос 70 хэргээр буюу 2.7 хувиар, иргэний хэрэг 36 хэргээр буюу 1.2 хувиар, зөрчлийн хэрэг 346 хэргээр буюу 41.7 хувиар тус тус өссөн бол захиргааны хэрэг 5 хэргээр буюу 0.6 хувиар буурсан үзүүлэлттэй гарсан байна.
Хяналтын шатны шүүх 2025 онд 2872 хэрэг хүлээн авснаас хяналтын шатны шүүх хуралдаанаар 476 хэрэг буюу 16.6 хувийг хянан шийдвэрлэсэн байна. Үүнээс эрүүгийн 122 хэрэг, иргэний 236 хэрэг, захиргааны 118 хэрэг нийт 476 хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг өмнөх оноос 22 хэргээр буюу 15.3 хувиар, иргэний хэрэг 85 хэргээр буюу 26.5 хувиар, захиргааны хэрэг 20 хэргээр буюу 14.5 хувиар тус тус буурсан дүнтэй гарчээ.
Монгол Улсын шүүхээс 2025 онд нийт 66.178.785.181 (66 тэрбум 178 сая 785 мянга 181) төгрөгийг төрийн санд оруулахаар шийдвэрлэжээ.
