m.mn
түрүүлж мэдээлнэ
6 цагийн дараа
120
“Зэс-Эрдэнийн хувь” компанийн талаар хувьцаа эзэмшигчид мэдээлэл хийнэ

Дэлхийн радиогийн өдөр тохиож байна


09:00 цагт: Сар шинийн баярт зориулсан шагайн харвааны тэмцээн болно.

10:00 цагт: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг танилцуулах олон нийтийн хэлэлцүүлэг ХЗДХЯ-нд болно. 

12:00 цагт: Орхон аймагт зэсийн овоолго ашигладаг “Зэс-Эрдэнийн хувь” компанийн талаар хувьцаа эзэмшигчид Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

13:00 цагт: Монгол Улсын Консерваторийн циркийн тэнхимээс эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна.  

14:00 цагт: “Чингис хааны тал нутагт дэлгэрсэн бурхны шашин соёл” номын нээлт МУИС-ийн I байранд болно. 

15:00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар бүтээж буй “Монгол Улсын түүх”  (I-XXX боть) бүтээлийн редактор, зохиогчдод батламж гардуулах ёслол ШУА-ийн Тэргүүлэгчдийн газарт болно.

18:00 цагт: У.Шекспирийн "Ромео Жульетта" жүжгийг  Улсын хүүхэд залуучуудын театрын тайзнаа толилуулна. 

18:30 цагт: Монгол түмний уламжлалт Сар шинийн баярын босгон дээр "Торгоны хээ-2026” ардын дуун цэнгүүн Соёлын төв өргөөнд болно.

19:00 цагт: Л.Н.Толстойн “Анна Каренина” сонгодог жүжгийг УДЭТ-ын тайзнаа толилуулна.

19:00 цагт: "Хувь заяаны хүлээс" уянгын драмын жүжиг Монгол Улсын Хүүхэлдэйн театрт үзэгчдийн хүртээл болно.


 -Цагаан сарын үзэсгэлэн худалдаа "Хүннү шоппинг молл"-ын экспо танхимд энэ сарын 16-ныг хүртэл гарна.

-Төрийн албаны 2026 оны 1 дүгээр улирлын ерөнхий шалгалтын цахим бүртгэл энэ сарын 17-ныг хүртэл үргэлжилнэ.

-"Амар байна уу-2026” үзэсгэлэн худалдаа энэ сарын 17-ныг хүртэл “Их наяд” худалдааны төвд гарна.

Эх сурвалж: Монцамэ