m.mn
түрүүлж мэдээлнэ
Live
2026.02.13 11:54
802
Б.Мөнхбаатар: Э.Батбаяр хууран мэхлэх замаар 30 тэрбум төгрөг шамшигдуулж, ах Э.Бат-Амгалангийн сонгуульд зарцуулсан байх магадлалтай

Орхон аймгийн 14553 хувьцаа эзэмшигчтэй  "Зэс эрдэнийн хувь" компанийн  түр хорооны гишүүд болон тус компанийн гүйцэтгэх захирал Б.Мөнхбаатар нар өнөөдөр тус компанийн санхүү эрхэлсэн захирлаар ажиллаж байсан Э.Батбаяр, түүний найз н.Дэлгэржаргал, ах Э.Бат-Амгалан нарт гомдол гарган, АТГ-т шалгуулж буйгаа зарлалаа. Б.Мөнхбаатар " "Зэс эрдэнийн хувь" компанийг 2010 онд хувьцаа эзэмшигчид үүсгэн байгуулж, би 2019 онд гүйцэтгэх захирлаар томилогдсон. Манай компанийн санхүү эрхэлсэн захирлаар ажиллаж байсан Э.Батбаяр нь тухайн үед төрийн албан хаагч байсан. Бид санхүү босгож, зээл босгох яриаг анх Э.Батбаяртай хийсэн. Тэрээр бид бүгдийн итгэлийг олж авах замаар ТУЗ-ийг хууран мэхэлж, 2022 оны 10.10-наас хойш 30 тэрбум төгрөгийг НӨАТ хэлбэрээр манай компаниас авчихаад байна. Гадаад руу экспорт хийж байгаа компани НӨАТ төлдөггүй. Гэтэл Э.Батбаяр бидэнд ойлгуулахдаа ямар нэг НӨАТ-ын дарамт үүсэхгүй гэж өөрийн компаниар гэрээ байгуулсан.  2023 оноос эхлэн тэдний компаниар дамжихад 10 гаруй мянган тонн зэс гаргаж, 30 гаруй тэрбум төгрөг идэж ууж шамшигдуулсан. Үүнийгээ сайд ахынхаа сонгуулийн үйл ажиллагаанд оролцсон байх магадлалтай. Иймээс ногдол ашгаа тарааж чадахгүйд хүрснээс бид өнөөдөр шалгуулж байна" гэлээ.