Н.Мөнхцацрал
Сэтгүүлч
Нийгэм
2026.02.17 12:26
238
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг буулган, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, улс эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж буй нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.

ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛООР:

  • “Өгөөж Мандал уул” ХХК-ийн Ерөнхий захирал Ч.Пэрэнлэй

АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:

  • “Тод оймс” ХХК-ийн захирал Б.Баяржаргал

АЛТАН ГАДАС ОДОНГООР:

  • “Суман гүн” нарийн боовны үйлдвэрийн захирал Б.Мөнхтөгс
  • “Сатурн фүүдс” ХХК-ийн захирал С.Алтанхуяг

ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:

  • “Пластик центр” ХХК-ийн захирал С.Цэвэгсүрэн

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон гэр бүл, хамт олонд нь баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

Мөн удахгүй тохиох XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн Цагаан сарын баярын мэндийг өргөн дэвшүүллээ.