

АНУ-ын ерөнхийлөгч Дональ Трампын санаачилсан “Энхийн зөвлөл” Швейцар улсын Давос хот үүсгэн байгуулж, гишүүдээ бүртгэсэн. Олон улсын зөрчил мөргөлдөөнийг шийдвэрлэх үүрэгтэй байгуулагдсан тус зөвлөлд гишүүнээр элсэхэд нэг тэрбум ам.долларын хураамж төлөх санал гаргаснаас Ойрх Дорнод, Төв Ази болон Зүүн Европын зарим орнууд нэгдэн гарын үсэг зурсны дотор манай улс багтаж буй. Давосын уулзалтын үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар нэгдэхээ илэрхийлж, гарын үсэг зурсан ч анхны хуралд манай улсын төлөөлөл оролцсонгүй.
Тус байгууллагын анхны хурал өнгөрсөн пүрэв гарагт АНУ-ын Вашингтон хотод зохион байгуулагдаж, АНУ-ын Газын зурваст үзүүлэх эзэнт гүрний амбицийг харууллаа.
АНУ-ын өндөр албан тушаалтнуудын хэлснээр 20 гаруй улс орны төлөөлөгч ажиглагчаар оролцсоны дотор Япон, БНСУ, Энэтхэг, Тайланд. Бусад ажиглагч орнууд нь Их Британи, Европын Холбоо, мөн нэгж гишүүн орнууд болох Австри, Хорват, Кипр, Чех, Финланд, Герман, Грек, Итали, Нидерланд, Польш, Румын болон Словак, Норвеги, Швейцарь мөн энэ үүргээр оролцох бөгөөд Мексик болон Оман мөн оролцлоо.
Хэлэлцсэн сэдвүүд нь Газагийн сэргээн босголт, хүмүүнлэгийн тусламжийн хүчин чармайлт, тогтворжуулах хүчний байрлуулалт зэрэг байв.
Олон улсын хэвлэлд бичсэнээр анхны уулзалт албан ёсных гэхээс илүүтэйгээ АНУ гэх лого бүхий улаан малгайтай албан бус уулзалт шиг байсан хэмээгдэж буй. Хэдий тийм ч гишүүнчлэлийн өндөр татвар төлж орсон анхдагч улсын нэгээ ядуу буурай, хөгжиж буй гэдгээр нь ялгаварлаж хурлын гадуур үлдээжээ. Хоёр том гүрний дунд оршдог далайд гарцгүй улсын хувьд гуравдагч хөршийн бодлого чухал ч өндөр төлбөр төлж элссэн зөвлөлийн хуралдаа ч манай улс багтсангүй. Их гүрний ерөнхийлөгчийн санаачилсан, хэлсэн бүхнийг үг дуугүй биелүүлсэн ч АНУ-д цагаачлан ажиллаж амьдарч буй олон мянган иргэд, тэдний гэр бүлийн дарамтыг ч бууруулсангүй. АНУ-ын өнгөрсөн нэгдүгээр сард батлагдсан цагаачлалын хоригт Монгол Улс байсаар байна.
