

Өчигдөр УИХ-ын гишүүн М.Нарантуя-Нара Түнхэл дэх гэрт нь хулгай орсон талаар цахим хуудаснаа мэдээлсэн.
Тэрээр тус хэргийг энгийн нэг орон байрны хулгай бус улс төрийн, зохион байгуулалттай өөрт нь сануулга өгч буй хэрэг гэж мэдээлсэн нь олны анхаарлыг татаад буй. Харин тус асуудлын талаар ЦЕГ-аас тодруулахад, одоогийн байдлаар шалгалтын ажиллагаа явагдаж байгаа гэх мэдээллийг өгсөн юм.
Гэвч тус хэргээс илүү төрийн түшээгийн ээлжит цахим орчин дахь танхайрал, гаргаж буй авир иргэдийг бухимдууллаа.

УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бчигийн дарга Б.Баасандорж УИХ-ын гишүүн М.Нарантуая-Нарад ёс зүйн хариуцлага хүлээлгэх тухай албан хүсэлтийг 2024 онд УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороонд хүргүүлсэн байдаг.
Тухайн үед дуучин гишүүн маань би хууль, дүрэм зөрчөөгүй. Надад харилцаа хандлагын л асуудал байгаа. Үүнийгээ цаашид засаж залруулна хэмээн хэвлэлүүдэд ярилцлага өгч байсан удаатай.
Гэвч үүнээс хойш 2 жилийн хугацаа өнгөрөхөд гишүүний цахим орчин дахь харьцаа хандлага сайжирсангүй, иргэдийн бухимдлыг дээд цэгт нь хүргээд амжлаа.
Үүнтэй ижил жишээ татахад, АН-ын бүлгийн дарга Ц.Мөнхтуяаг сошиал орчинд ёс бус үг хэллэг ашигласан хэмээн ёс зүйн хорооноос түүнд арга хэмжээ авсан байдаг. Гэвч УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарад хариуцлага тооцсонгүй. Харин иргэдийн зүгээс түүнд хариуцлага тооцохыг шаардаж, төрийн түшээ хүнээс гарамгүй үйлдэл гаргадагт бухимдлаа илэрхийлсээр байна.
Магадгүй Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга, гишүүд сар шинэ, золголтоо дуусгаад дээрх асуудалд анхаарлаа хандуулах биз ээ.
