Энэхүү ажлыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяр санаачлан хэрэгжүүлсэн бөгөөд сар шинийн баярын өдрүүдэд авто замын ачааллыг бууруулах, иргэдийг саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн юм. Санаачилгын хүрээнд байгууллагууд автомашины зогсоол болон дотоод талбайгаа иргэдэд үнэ төлбөргүй ашиглуулж, төвийн бүсийн ачаалалтай хэсгүүдэд зорчих урсгалыг жигд хуваарилахад бодит дэмжлэг үзүүлсэн юм.
“Хашаагаа нээе” санаачилгад нийслэлийн есөн дүүргийн нутаг дэвсгэр дэх төр, хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгж нэгдэн зогсоолоо чөлөөлж, хашаагаа нээсэн нь иргэдийн талархлыг хүлээлээ.