

ААН-үүдийн төлөөлөл Д.Баясгалан байр сууриа илэрхийллээ.
Тэрээр, Олон жилийн турш зөвшөөрөл нэхдэг байдал байсаар байна. Үйл ажиллагаа эрхэлж буй компаниуд чиглэлийнхээ дагуу зөвшөөрлөө авах ёстой. Нөхцөл шаардлагыг нь биелүүлэх ёстой гэдгээ ойлгосон байдаг. Тендер шалгаруулалт дээр зарим нэг хүндрэлтэй зүйлүүд тулгардаг. Жишээлбэл, Барилгын яамнаас олгодог барилгын гадна цахилгаан хангамж, хүчдэлийн түвшин заасан зүйлс эрчим хүчний яам дээр бас олгогдож байдаг.
Зарим ажил дээр энэ яамны энэ зөвшөөрлийг л авах ёстой гэдэг. Энэ нь хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэдэг.
Энэ нь компаниудад тодорхой хэмжээний дарамт болдог. Тэгэхээр зөвшөөрлийг нээлттэй, ил тод, түргэн шуурхай олгох нь хэрэгтэй. Хавтгайруулж олгох хэрэггүй гэдэг нь буруу байх. Яагаад гэхээр эрчим хүчний салбар хөрөнгө мөнгөөр хохирох асуудал байдаг. Захиалагч тал хохирох гэх мэт. Тиймээс гүйцэтгэгч талд тодорхой хэмжээний шаардлага тавих нь зөв байх гэж бодож байна.
