Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Live
2026.02.24 13:10
238
Б.Балжинням: Зөвшөөрлүүд хоорондоо зөрчилддөггүй, төрийн байгууллагууд уялдаа холбоотой байх ёстой

Б.Балжинням ААН-үүдийн төлөөлөл: Манайх 250 гаруй гишүүнтэй. Уул уурхайн шатахуун тээвэрлэдэг. Төрийн байгууллагуудын хоорондын уялдааны зарчим дээр санал хэлмээр байна. Тухайлбал,  Хил гааль дээр уул уурхайн шатахуун тээвэрлэдэг, уул уурхайн хэрэгцээг хангадаг, нөөцлөх боломж хомс учир нэг удаа тээвэрлэхдээ арай ахиу хэмжээгээр тээвэрлэх хэрэгцээ шаардлага байдаг.

Гааль дээр зөвшөөрлөө өгсөн байхад орж ирсэн хойно нь хориглоно гэдэг төрийн байгууллагуудын уялдаа холбооны алдаа гэж харж байна.  Шатахуун бол шингэн аюултай ачаа учраас 90 хувийн дүүргэлттэй ачдаг. Үүнээс дээшээ доошоо ачих боломжгүй. Стандартчилал хэмжил зүйн газраас зөвшөөрлийг нь олгосон байдаг.

Ингээд гааль дээр татвараа төлөөд ороод ирэхээр зам дээр жин тооны стандартад нийцэхгүй байна гэдэг. Бусад зөвшөөрлүүд нь олгогдсон байхад хязгаарлаад байдаг. Хүний өмчөө хэрэглэх, захиран зарцуулах эрхэнд халдаж байна. Шатахууныг тал ачих боломжгүй. Тэгэхээр зүгээр л хог дээр хаяснаас ялгаагүй болж байна.

Зөвшөөрлүүд нэг нь нөгөөтэйгөө зөрчилддөггүй, төрийн байгууллагууд хоорондоо уялдаа холбоотой байх ёстой. 

Шууд дамжуулалт: