Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2026.02.24 13:30
408
Ч.Лодойсамбуу: Ажлаа хийхгүй ток шоугаар гараад байсан, тэрийг нь үзэх тоггүй байна

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугаас цаг үеийн асуудлаар тодрууллаа. 

Тэрээр, 2019 оны ҮХ-ийн өөрчлөлтөөр ЗГ Ерөнхий сайдад онцгой эрх өгсөн. ЗГ-ын бүтэц, бүрэлдэхүүнийг өөрөө шийдэх. Өөрөө сайдаа томилж, өөрөө асуудлаа үүр гэж ачааг нь үүрүүлсэн. Тэгэхээр асуудлыг одоо Ерөнхий сайдтай л ярина. Саяхан тогоо хязгаарлуулаад ажил хийгээгүй л байна. Энэ тоглоом биш. Бид нар улс төржөөд л АН МАН гээд ерөөсөө тоглоогүй байна.

Ажлаа хийхгүй байна. Нэг ток шоугаар ороод байсан. Тэрийг үзэх зурагт нь тоггүй байна. 

Бид нар хуралдаад Ерөнхий сайдтай асуудал ярина. Манай намын бүлэг Ерөнхий сайдыг огцруулах бүлгийн шийдвэр гаргаад, бичиг нь манай намын даргад байгаа. Айл юм бол эхлээд дулаахан байх хэрэгтэй. Дараа нь хоол хүнстэй аюулгүй орчинд байх ёстой. Гал алдчихаад ямар айл гэх юм бэ. Энэ айлыг хэн хариуцаж байгаа юм бэ. ҮХ-аар нь тэр их эрх мэдлийг яах гэж Ерөнхий сайдад өгсөн юм бэ. Хэрэв УИХ нь сайдаа томилдог байсан бол асуудлаа аль хэдийн ярих байсан. Ерөнхий сайд энэ хүн болно, энэ хүнээр дамжуулж бодлогоо дамжуулна гэсэн. Ерөнхий сайд өөрөө төсвөө оруулж ирдэг, өөрөө сайдаа оруулж ирдэг.

Бид Б.Чойжилсүрэн юм уу хэн нэгэн руу чулуу шидээд өнгөрөх асуудал биш. Айлын өрхийн тэргүүнтэй нь л ярина. 

Шууд дамжуулалт: